2016-05-01
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөг

Дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийн бүтцийн нэгэн чухал салшгүй хэсэг нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөг болсон бөгөөд Азийн олон оронд жигд хурдацтай тархан хөгжиж байна. Үүний адил манай улсад ч охид бүсгүйчүүд хөлбөмбөгийн спортоор хичээллэх хүсэл сонирхолтой болж байгаа нь сүүлийн жилүүдэд зохион байгуулсан үйл ажиллагаанаас харагдаж байна. МХБХ нь дараах ажлуудыг шат дараалан зохион байгуулж ирсэн.

1. Охид, эмэгтэйчүүдийн тэмцээн уралдаан Үүнд:

  • Талбайн тэмцээн 4 насны ангиллаар (U-13, U-15,U-17, 18-аас дээш нас) 
  • Футзалын тэмцээн 4 насны ангиллаар (U-13, U-15,U-17, 18-аас дээш нас)

2. Охидын фестиваль

3. Эмэгтэй боловсон хүчин бэлтгэх :

Дасгалжуулагч багш нар

Шүүгч нар

МХБХ-ноос анх 2008 онд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн эхлэлийг тавьж FIFA-гийн “Эмэгтэй дасгалжуулагч”-ийн сургалтыг зохион байгуулсан. Үүнээс хойш  охид, эмэгтэйчүүдэд хөлбөмбөгийн мэдлэг боловсрол олгох зорилгоор гадаад болон дотоодын сургалт семинарт тогтмол хамруулж байна. Мөн МХБХ өөрийн дотоод хөрөнгийн эх үүсвэрээ дайчилж, 20Ч40 м-ийн хэмжээтэй хиймэл зүлэг бүхий охидын хөлбөмбөгийн талбай байгуулсан. Эмэгтэй хөлбөмбөгчдийн тоог нэмэгдүүлэх тэдний ур чадварыг сайжруулах зорилгоор 4 насны ангиллаар талбайн 2 болон футзалын 2 тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулан явуулж байна. 

4. Анх удаа Эмэгтэйчүүдийн Үндэсний Лигийн тэмцээн зохион байгууллаа

 

МХБХ анх удаа эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохион байгууллаа. “Эмэгтэйчүүдийн Анхдугаар Үндэсний Лиг”-ийн тэмцээнд Арвис, Эрчим, “Хан-Уул” дүүрэг,  “Монголын Тэмүүлэл”, “Туулын Том Тулнууд”  Хад болон хөдөө орон нутгаас Өвөрхангай аймгийн “Титэм Хужирт” Дархан- Уул аймаг гэсэн нийтдээ 8 баг өрсөлдлөө. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү түүхэн тэмцээний ялагч, тоглолтын шилдгүүд, хамгийн анхны шар карт ч мөн түүхэн болж үлдэж байгаа билээ.

Тэмцээний эхний өдрөөс л өнгөтэй байж өрсөлдөгчдөө онооны зөрүүтэй буулган авж байсан Хад багийн охидууд 7 тойргийн дараачаар  7 хожилтойгоор лигийн аварга багаар тодорч байна. Тэд эсрэг багийн хаалганд нийтдээ 22 гоолыг оруулж 2 гоол алдсан бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3 гоолыг оруулж байгаа гэсэн гайхалтай үзүүлэлтийг гаргаж чадлаа. 

МХБХ-оос анх удаагаа Эмэгтэйчүүдийн Үндэсний лигийн тэмцээнийг зохиож байгаад багш дасгалжуулагчид таатай хүлээн авч байгаа юм. Доорх линкээр та бүхэн дасгалжуулагчдын ярилцлагийг хүлээн авч үзэх боломжтой.

Бичсэн: bumaa | цаг: 17:50 | спорт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax